Аудит · Баталгаажуулалт · Зөвлөх

Шонхор үнэлгээ Аудит ХХК

2014 онд байгуулагдсанаас хойш 11 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бид 2024 онд Английн аудитын олон улсын сүлжээ Russell Bedford-ын гишүүн болсон.

Russell Bedford — taking you further
Russell Bedford International · 110+ улс, 375+ оффис
Монгол Улс дахь гишүүн: Шонхор үнэлгээ аудит
11+
Жилийн туршлага
300+
Жилд аудитлах ААН
33
Нэр дэвшигчийн аудит
110+
Russell Bedford-ын улс
Асуулт, хариулт

Түгээмэл асуулт

Шонхор үнэлгээ аудит ХХК ямар байгууллага вэ?

Шонхор үнэлгээ аудит ХХК нь 2014 онд байгуулагдсан, Монгол Улсад аудит, баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аудитын компани юм. Сангийн яамны аудитын тусгай зөвшөөрөлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) үнэт цаасны зах зээл, даатгал, виртуал хөрөнгийн салбарт аудит хийх эрхтэй. 2024 оноос Russell Bedford International олон улсын сүлжээний гишүүн. Сүүлийн 3 жилд жилд дунджаар 300 гаруй аж ахуйн нэгжид аудитын үйлчилгээ үзүүлсэн.

Шонхор үнэлгээ аудит ХХК ямар тусгай зөвшөөрөл, эрхтэй вэ?

Бид дараах дөрвөн зөвшөөрөл, эрхтэй:
  • Сангийн яамны аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл: анх 2014 онд авсан, одоогийн хүчинтэй хугацаа 2022.01.23 – 2028.01.23 (№2-2016)
  • СЗХ-ны 2017.02.08-ны №34 тогтоолоор үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх эрх
  • СЗХ-ны 2018.04.04-ний №125 тогтоолоор даатгалын байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэх эрх (гэрчилгээ №5/58)
  • СЗХ-ны 2023.10.25-ны №537 тогтоолоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд аудитын үйлчилгээ үзүүлэх эрх
Эх хувийн зургийг Тусгай зөвшөөрөл хуудаснаас харна уу.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) танай аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөг үү?

Тийм. Шонхор үнэлгээ аудит ХХК нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) Монгол Улсад аудитын дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрдөг 11 аудитын компанийн нэг юм. EBRD-ээс санхүүжилт авсан эсвэл авахаар төлөвлөж буй байгууллагууд манай аудитын тайланг ашиглах боломжтой.

Аудитын үйлчилгээний үнэ хэд вэ?

Аудитын хөлсийг байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, гүйлгээний тоо, салбарын онцлог, тайлант хугацаа зэргээс хамааруулан ажил бүрээр тогтоож, гэрээт ажлын захидал болон аудитын үйлчилгээний гэрээнд тусгана. Үнийн санал авахыг хүсвэл 8888-0963, 8011-0088 утсаар эсвэл info@shonkhoraudit.mn хаягаар холбогдоно уу.

Бүх асуултыг харах

Харилцагчийн портал

Аудитын ажилд шаардлагатай улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм болон аудитын төлөвлөлтийн асуулгын хариултаа онлайнаар аюулгүй илгээнэ үү.

1Нэвтрэх2Баримт хавсаргах3Асуулга бөглөх4Илгээх
Портал руу нэвтрэх