Шонхор үнэлгээ аудит ХХК 2026 онд дараах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргах ажилд зээлийн шинжилгээ гаргагчаар ажиллалаа.

«НӨМӨР ХБҮЦ 2»: Нөмөр ассет нэг ТЗК ХХК

  • Хэмжээ: 15 тэрбум төгрөг
  • Хүү: жилийн 19.2%
  • Хугацаа: 24 сар
  • Үүсгэн байгуулагч: Нөмөр кредит ББСБ; андеррайтер: Тэнгэр капитал ҮЦК

«Омни ассет 3» ХБҮЦ: Омни ассет гурав ТЗК ХХК

  • Зээлийн багцаар баталгаажсан
  • Үүсгэн байгуулагч: Омни капитал ББСБ; андеррайтер: Апекс капитал ҮЦК

Манай баг 2022 оноос хойш Симпл ассет, Омни ассет, Омни ассет хоёр, Си И Си Инвестмент зэрэг ХБҮЦ-ны зээлийн шинжилгээг хийж, ТЗК-уудын санхүүгийн тайланд хараат бус аудит хийсэн туршлагатай.

ХБҮЦ гэж юу болох, зээлийн шинжилгээ ямар үүрэгтэйг энэ нийтлэлээс уншина уу. Бүх туршлагыг Туршлага хуудаснаас үзнэ үү.